• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн марафон тэмцээнд Хятадын эмэгтэй тамирчин 22 дахь удаагаа тэргүүллээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-10-20 16:22:32

    Этиопийн тамирчин Тадес Тола 20-ны үдээс өмнө 2 цаг 07 минут 16 секундийн амжилтаар 2013 оны Бээжингийн эрэгтэйн марафон тэмцээнд тэргүүлсэн бөгөөд тус төрлөөр 27 жилийн тэртээх рекорд амжилтыг шинэчиллээ. Харин эмэгтэйн багт Хятадын залуу тамирчин Жан Инин алтан медаль хүртсэнээр Хятадын тамирчин 22 дахь удаагаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.

    1981 оноос эхлэн жил бүр зохиогддог Бээжингийн марафон тэмцээн нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хүлээн зөвшөөрсөн, Олон улсын марафон тэмцээн болон авто замын гүйлтийн нийгэмлэгийн дансанд тэмдэглэгдсэн тэмцээн юм. Энэ жил тус тэмцээнд 15000 тамирчин оролцсоны дотор энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний таван байрт шалгарсан шилдэг тамирчид ч байгаа юм. \Навч орчуулав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе