|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр АИХ-ын ордонд Македони улсын ерөнхийлөгч Ивановтой уулзжээ.
Ши Жиньпин дарга хэлэхдээ, хоёр орон дипломат харилцаа байгуулаад 20 жил болж байна. Хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, улс төрийн итгэлцэл эрчимжин, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг байгуулжээ. Хятадын тал Македонийн талтай хамтаар чармайн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, дэд бүтцийн хамтын ажиллагааг сайжруулан, хөдөө аж ахуйг хоёр талт хамтын ажиллагааны шинэ түлхэц хүч болгож, боловсрол, соёл, урлаг, эм эмнэлэг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |