• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Эдийн засаг тогтвортой сайжрах хандлагыг бэхжүүлэх ёстой

CRI       (GMT+08:00) 2013-10-22 09:42:08

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 21-нд Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Бүх Хятадын төлөөлөгчдийн 16-р хуралд оролцож, эдийн засгийн байдлыг тайлагналаа.

      Ерөнхий сайд манай орны эдийн засгийн байдалд гүнзгий анализ тайлан хийлээ. Тэрээр хэлэхдээ: он гарснаас хойш улс орны дээд доод шатны хамтын хүчин чармайлтын дагуу намын 18 дугаар их хурлын зориг санааг тал бүрээр тууштай хэрэгжүүлсэн юм. Дотоод орчин ээдрээ ихтэй, дотоодын эдийн засгийн унах эрсдэл нэмэгдсэн хэдий ч тогтвортой байдлын дунд урагшлах, чанаржуулан нэмэгдүүлэх, макро зохицуулалтын бодлого, арга хэлбэрээ шинэчилж, бүтцийн зохицуулалт, өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг чухал байранд тавьж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиуллаа. Эдийн засгийн хөгжлийн дотоод хүчин зүйл, гадаад нөхцөл ихээхэн өөрчлөгдөхийг дагалдан манай орны эдийн засаг өндөр хурдтай өсөлтөөсөө дунд хурдтай өсөлтийн шинэ шатанд шилжив. Тогтвортой бөгөөд сайжран хөгжих хандлагыг цаашид бэхжүүлэх хэрэгтэй байна гэлээ.

      Ли Кэчян хэлэхдээ, хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг сайтар хамгаалж, хот орж ажил хөдөлмөр хийгч тариачдын асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, олон нийтийн амин чухал ашиг сонирхолд холбогдсон өндөр насны тэтгэлэг, эмчилгээний даатгал, амьдралын доод хэмжээний баталгаа, орон сууц зэрэг баталгааны үндсэн асуудлуудыг сайтар шийдвэрлэж, ажлын байр, ажил үйлс эрхлэх боломжийг нэмэгдүүлж, өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг өргөн олон хөдөлмөрчдөд эдлүүлэх ёстой юм. Шат бүрийн үйлдвэрчний эвлэл буюу байгууллагууд нам болон засгийн газрынхан үйлдвэрчин олон түмэнтэй нягт харилцаатай байхад гүүр холбоос нь болдог үүрэг чадвараа үргэлжлэн бадруулж, үйлдвэрчин олонтой эв нэгдэлтэй ажиллаж, орчин үеийн бүтээн байгуулалтын үйлст хүч зүтгэхийг хүсэж байна гэв.

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, их хурлын тэргүүлэгчдийн хэсгийн байнгын дарга Ли Жяньгүө хурлыг даргалж, Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ян Жин хуралд оролцлоо.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе