|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечяны урилгаар Оросын холбооны улсын засгийн газрын ерөнхий сайд Дмитри Медведев 22-ны үүрээр Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийх хоёр хоногийн албан ёсны айлчлалаа эхэлсэн байна.
Айлчлалын үеэр Медведев Хятадын улсын дарга Ши Жинпинд бараалхаж, ерөнхий сайд Ли Кечянтай Хятад ОХУ ерөнхий сайдын 18-р тогтмол уулзалтад оролцох бөгөөд БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дежянтай уулзах болно.
Хятад Оросын ерөнхий сайдын уулзалтын дараа Медведев бас Синьхуа агентлагт зочилж, Синьхуа агентлагаар дамжуулан Хятадын сүлжээ ашиглагчдтай интернетээр ярилцаж, тэдний асуултад хариулах болно.
Медведев Бээжингээс гадна Аньхүй мужид бас айлчлах болно. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |