|
|
||
ОХУ-ын ерөнхий сайд Д. Медведев 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Орос Хятад хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүрлээ, энэ нь хоёр орны харилцааны ерөнхий цар хэмжээг харуулсан төдийгүй, хоёр орны харилцааны өнөөгийн төвшнийг харууллаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ бүхнийг сүүлийн хэдэн жилд биеэрээ туулж өнгөрүүлсэн. Өнөө Хоёр талын харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор тогтсон байна. Үүнд 100 тэрбум ам долларын үнэ бүхий хоёр талын асар том худалдааны тоо хэмжээ бий гэжээ. Медведев хэлэхдээ, мөн өдрийн үдээс өмнө би Хятадын ерөнхий сайд Ли Кечянтай хэлэлцээ хийх үеэр, 100 тэрбум ам доллар нь тогтсон хязгаар биш, бүр цаашид 150, 200 тэрбум ам доллар буюу түүнээс их байж болно гэж хоёр талаар ярьж байсан гэжээ.
Тэрээр хоёр орны өнөөгийн эрчим хүч, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар ярихдаа, хоёр тал том том арга хэмжээг байнга зохиосоор ирлээ. 2006 оноос хоёр орон харилцан жилийн арга хэмжээг зохион явуулсан. 2006 онд Хятад дэх "Оросын жил"-ийн арга хэмжээ болж, 2007 онд Орос дахь "Хятадын жил"-ийн арга хэмжээ болсон, 2009, 2010 онд Орос Хятад харилцан " хэлний жил"-ийн арга хэмжээг зохиосон бөгөөд дараа нь хоёр орон "аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээг харилцан зохион явуулсан. Удахгүй хоёр орон мөн "залуусын солилцооны жил"-ийн арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөж байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |