|
|
||
ХОУР-ны мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Бээжинд ОХУ-ны ерөнхий сайд Д.Медведевтэй уулзжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад, Оросын харилцаа бол эетэй хөрш болон стратегийн хамтын ажиллагааны түншийн сайн үлгэр шишээ юм, хоёр тал бүх талын стратегийн харилцаагаа эрчимжүүлэн, цэцэглэн хөгжих хамтын харалын төлөө чармайх хэрэгтэй гэжээ.
Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Оросын харилцаа хоёр улс, түүнчлэн дэлхийн хэмжээнд стратегийн чухал ач холбогдолтой байгааг ухааран, харилцан дэмжиж, туршлагаа солилцох хэрэгтэй. Хоёр орны ерөнхий сайдын ээлжит уулзалт нь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа юм. Хоёр тал цаашдын харилцааны хөгжлөө өнөөгийн шинэ нөхцөл байдалд зохицуулан, хамраар чармайн, үр ашигтай хамтын ажиллагаагаа ахиулах хэрэгтэй юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |