|
|
||
22-ны үдээс хойш, Сычуань мужийн дарга Вэй Хүн Баруун бүсийн олон улсын 14-р үзэсгэлэн яармагт оролцож байгаа Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуяг болон дагалдан яваа төлөөлөгчидтэй Чэндү хотод уулзлаа.
Вэй Хун Мужийн намын хороо, засгийн газрын өмнөөс Монгол улсын төлөөлөгчдийг баярлан угтаж байгаагаа хэлсний зэрэгцээ, Монголын Засгийн газар, ард түмэн Вэньчуаны газар хөдлөлтөд өртсөн иргэдэд тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэн яармагийн дараа Сычуань мужтай танилцаж, харилцан сонирхож байгаа асуудлаар хэлэлцээ хийж, Сычуань муж болон Монгол улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахыг хүсэж байна гэжээ.
Хятадын Засгийн газрын урилгаар Монгол улс гол зочин орон болж уг яармагт оролцож байгаад баярлаж байгаагаа Норвогийн Алтанхуяг илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, бид энэ удаагийн нөхцөл боломжийг маш чухалд үзэж байна, байгалийн нөөц баялгийг хамгаалж, хөгжүүлэх, ашиглах талаар туршлага солилцохыг хүсэж байна. Монголын аль нэг аймаг Сычуан мужтай тодорхой чиглэлээр үлгэр жишээ хамтын ажиллагаа байгуулж, Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааны тал бүрийн хөгжилд нэн нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Монгол улсын засгийн газрын албаны хүмүүс болон Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Ван Сяо Лүн нар уулзалтад оролцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |