|
|
||
БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 23-нд Ардын их хурлын ордонд Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингхтэй уулзсан байна.
Жан Дэжян хэлэхдээ, Хятад Энэтхэг бол хөрш орон бөгөөд найрсаг харилцааны түүх уламжлалтай. Эдгээр жилүүдэд хоёр орны хамтын хүчин чармайлтаар улс төр, худалдаа эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар дахь хэлхээ холбоо өдөр ирэх тусам эрчимжиж, хамтын ажиллагааны амжилт бүтээлийг цаашид өргөжүүлсээр ирэв. Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орон болсны хувьд хоёр орон найрсаг харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмэнд буян эдлүүлэх төдийгүй бүс нутгийн болон дэлхийн амгалан тайван тогтвортой хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Манмохан Шингх хэлэхдээ, Энэтхэг Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өдөр ирэх тусам гүнзгийрч, сайн түнш бололцов. Хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо нягтарснаар хоёр талт харилцааны хөгжлийг урагшлуулав. Хоёр талаараа хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Энэтхэг Хятадын харилцааг гэгээн ирээдүйг хамтаар байгуулахад бэлэн байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |