|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 23-нд Бээжинд Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шинхтэй уулзах үеэр хэлэхдээ, Хятад Энэтхэгийн хамтын хөгжлийг дэлхий шаардаж байна. Дэлхийн чухал хоёр талт харилцааны нэг болсны хувьд Хятад Энэтхэгийн харилцаа нь Ази тив түүнчлэн дэлхий дахины ирээдүйд нөлөөлөх болно гэжээ.
Хятад Энэтхэгийн харилцаанд хандуулан Ши Жиньпин дараах 4 талыг санал болгов. Тухайлбал нэгт, Хятад Энэтхэгийн харилцааг олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх. Хоёрт, Хятад Энэтхэгийн харилцаа болон тус тусын хөгжлийн шаардлагатай уялдуулан дэд бүтцийн бүтээн байгуулалт, мэдээллийн техник, цахилгаан холбоо, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн хотхон зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Гуравт, Хятад Энэтхэгийн харилцааг хоёр орны хөгжил цэцэглэлтийн хир төвшинтэй уялдуулж, зөрчил маргаанаа зохистой шийдвэрлэх. Дөрөвт, Хятад Энэтхэгийн харилцааг дорно дахины соёл боловсролтой уялдуулж, хэлхээ холбоогоо өргөтгөн тэлэх хэрэгтэй байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |