|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингтай уулзалт хийж байна. Хоёр орны ерөнхий сайд олон асуудлаар хэлэлцээ хийж, гарын үсэг зурах ёслолд оролцсоны дараа сэтгүүлч болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй уулзана.
Мөн өдрийн орой Хятад улсын дарга Ши Жиньпин, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян нар Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингыг хүлээн авч уулзах болно.
Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд Ли Кечян Манмохан Сингтай хамт Хааны ордныг үзэх бөгөөд Манмохан Синг Төв хорооны намын сургуульд лекц унших болно.
Манмохан Синг айлчлалынхаа өмнө Энэтхэг дэх Хятадын хэвлэлийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө, Энэтхэг Хятад орон эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахыг хамгийн гол үүргээ болгосон, хоёр талын тогтвортой харилцаа нь хоёр оронд маш чухал. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны ирээдүйн харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хоёр орны засгийн газар хилийн бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэж байна, энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэх чухал баталгаа, үндэс суурь нь болдог гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |