• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Оросын ерөнхий сайд Медведев нар сэтгүүлчидтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-10-23 10:03:11

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Оросын ерөнхий сайд Медведев нар 22-ны үдэд Бээжинд сэтгүүлчидтэй уулзлаа.

    Ли Кэчян Хятад Оросын ерөнхий сайд нарын 18-р уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголт болон үр дүнг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, Хятад Оросын хамтын ажиллагаа бол дэлхийн хамгийн том хөрш орны хамтын ажиллагаа юм. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон хоорондын болон шинээр хөгжиж буй хоёр зах зээлийн харилцаа юм. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр оронд, Европ Азид, цаашлаад дэлхийн дахинд ч чухал ач холбогдолтой юм. Хятад улс Орос улстай хамтран нөөц бололцоогоо дайчилж, арга хэлбэрээ өөрчилж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ үр бүтээлд хүргэх ёстой гэжээ.

    Медведев хэлэхдээ, миний бие ерөнхий сайд Ли Кэчянтай баялаг үр дүнтэй уулзалт хэлэлцээ хийлээ. Орос Хятадын харилцаа бол тал бүрийн стратегийн түншийн харилцаа юм. Оросын тал Хятадын талтай хамтран худалдаа хөрөнгө оруулалтаа өргөтгөж, эрчим хүч, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, соёл зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе