• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Н. Алтанхуяг "Чан Хүн" компанийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа

CRI       (GMT+08:00) 2013-10-23 17:52:07

     Өнөөдөр Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх яармаг Чэн Дү хотод нээгдлээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхий сайд Н. Алтанхуяг "Чан Хүн" компанийн зохион бүтээсэн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Н.Алтанхуяг "Чан Хүн" компанийн бүтээгдэхүүнээс нарны эрчим хүчээр ажилладаг телевизорыг сонирхож, Монгол улсын малчдад хүргэхийг хүсэж байна гэлээ.

     Технологийн дэвшилтэт энэхүү телевизорыг Монголын цаг агаарын байдалд тохируулан бүтээсэн гэдэг нь Алтанхуяг ерөнхий сайдын анхаарлыг татаж байлаа. "Чан Хүн" компанийн төслийн хариуцлагатан Лөү Чинхай танилцуулахдаа, "Монгол улсын Завхан, Төв аймгийн удирдлага болон Хөдөлмөрийн яамны сайдын дэмжлэгээр Монгол улсад нийлүүлсэн нарны эрчим хүчээр ажилладаг бүтээгдэхүүн чанар сайн, чадавх өндөр гэдгээрээ орон нутгийн иргэд болон малчдын сайшаалыг хүлээсэн юм" гэлээ.

     Лөү Чинхай танилцуулахдаа, Чан Хүн компани мэргэжилтэн томилон Монгол улсад очуулж, тухайн нутгийн байгаль орчин цаг агаар, зан заншилд тохирсон тусгай зориулалтын нарны эрчим хүчээр ажилладаг телевизорыг зохион бүтээсэн юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе