|
|
||
Хятадын Баруун нутгийн олон улсын 14-р яармагийн нээлт болон Олон улсын хамтын ажиллагааны 6-р форум 23-нд Чэндүд нээлтээ хийлээ. Энэхүү яармаг, форумд Монгол улсыг гол зочин орноор урьж оролцуулсан Хятадын засгийн газар, Сычуань мужийн захиргаа болон хамтарч зохион байгуулсан бусад байгууллага нэгжид Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг баяр талархал илэрхийллээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд, Хятад, Монгол хоёр орны харилцаа олон салбарт гүнзгийрэн хөгжлөө. Онцгойлон сүүлийн 10 жилд, Хятад улс Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш орон болсоор ирсэн бөгөөд 2011 оноос хойш хоёр орон стратегийн хамтын ажиллагааны төвшинд нягт хэлхээ холбоотой байж ирлээ. Хамгийн чухал нь хоёр орны эдийн засгийн харилцан нөхөх чанар нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг эрчтэй ахиулсан байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |