• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Манмохан Синг Хятадын Намын сургуульд лекц уншив

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-10-24 17:52:42

    "Хятад улсын мандал хөгжлийг Энэтхэг сайшаана. Энэтхэгийн мандал хөгжлийг Хятад улс ч сайшаана. Ази болон дэлхий дахинд Хятад, Энэтхэгийн хөгжлийг багтаах хангалттай орон зай бий" гэж Хятадад айлчилж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг 24-ний өдөр ХКН-ын төв хорооны сургуульд айлчлан "Шинэ цаг үеийн Хятад, Энэтхэг" лекц унших үед хэллээ.

    Манмохан Синг хэлэхдээ, Дэлхийн эдийн засгийн цөм Ази Номхон далайн бүсэд шилжиж, Хятад, Энэтхэг, Америк, БНСУ, Япон, АСЕАН бүгд эрч хүч дүүрэн эдийн засгийн хамтын цогцод хамрагдаж байна. Энэтхэг Хятад адилхан хөгжиж буй орнууд, хамтран чармайвал их амжилтад хүрнэ гэжээ.

    Манмохан Синг Энэтхэг Хятадын харилцааны хөгжлийн талаар 7 зүйлт зарчим дурдсан байна, тухайлбал: энх тайван хамтаар орших таван зарчим , хилийн бүсийн аюулгүй байдлын талаарх зөвшилцлөө эрчимжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, дээд төвшний стратегийн харилцаатай байж, олон салбар дахь хамтын ажиллагааны нөөцийг гүйцэд бадруулан, олон салбарын иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэргийн агуулгыг хамарч байна. \С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе