• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чэнь Жэнгао Монгол улсын ерөнхий сайдад бараалхав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-24 11:05:01

    Ляонин мужийн дарга Чэнь Жэнгао тус мужийн Найрамдал буудалд Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзав.

    Чэнь Жэнгао Ляонин мужийн намын хороо, засгийн газрын өмнөөс ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ляонин мужид тавтай айлчлахыг уриад, мужийнхаа үндсэн байдлыг танилцуулав. Тэр хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон он удаан жилийн уламжлалт найрамдалтай, Монгол улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ляонин муж бэлэн байгаа бөгөөд хоёр тал эдийн засаг худалдааны солилцоо, зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэн, Шэньянаас Улаанбаатар хүрэх зорчигч тээврийн нислэгийн шугамыг нээхийг хүсэж байна. Мөн Шэньянд ерөнхий консулын газрыг байгуулж, найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ төвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ.

    Н.Алтанхуяг хэлэхдээ, Хятад улсын орон нутгийн засгийн газартай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалчлан үздэг. Ляонин мужтай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

    Хятад улсаас Монголд суугаа элчин сайд Ван Сяолун нар уулзалтад оролцов.

    Н.Алтанхуяг Ляонинд айлчлах үеэр Ляонин муж ба Монгол улсын Сүхбаатар аймаг хооронд "Найрсаг хамтын ажиллагааны харилцааг байгуулах меморандум"-д гарын үсэг зурав. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе