• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Норовын Алтанхуягтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-25 17:49:13

      Хятад улсын дарга Ши Жиньпин 25-ны өдөр Бээжинд Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягтай уулзах үед хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон стратегийн түншийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг найдваржуулж, хоёр тал бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хүчлэн чармайх идэвхтэй дохио гаргах ёстой гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаараа холболдсон ойр хөрш, 4710 километрийн хилийн шугам бол энх тайван, тогтвортой, найрсаг хилийн шугам юм. Хоёр тал харилцан итгэлцэж, харилцан ашигтай зарчмыг бат сахих л юм бол Хятад Монголын харилцаа урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжин, хоёр иргэдэд үр өгөөжийг өгөх нь лавтай юм гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал өндөр дээд зиндааны хэлхээ холбоо болон стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, стратегийн том чухал асуудлаар илүү зөвшилцөж, харилцан нөхөх давуу талаа бадруулж, ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлж, нөөц баялгийн том төсөл болон мэдээлэл холбоо нэвтрэх зэрэг ажилд түлхүү анхаарал хандуулан, Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хэмжээ болон чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хоёр талаараа боловсрол, хэвлэл мэдээлэл, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ боломжийг хайж, залуучуудын солилцооны механизмын байгуулалтыг эрчимжүүлж, 2014 оны "Хятад-Монголын найрсаг оны ажиллагаа"-г хамтаар сайтар зохион байгуулах хэрэгтэй гэжээ.

      Н. Алтанхуяг хэлэхдээ, Хятад улстай найрсаг хөршийн найрамдалт харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл байж, Хятад улстай нягт хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг практик дээр хэрэгжүүлэн, өндөр дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр байлгаж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгон, дэд бүтцийн байгуулалт, уул уурхай, банк санхүү зэргийн хамтын ажиллагааг өргөтгөж, хүмүүнлэгийн солилцоо, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр зохицуулалтаа эрчимжүүлэн, стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулахад Монгол улс бэлэн гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе