• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Норовын Алтанхуягтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-25 19:54:56

      БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 25-ны өдөр Бээжинд Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягтай уулзах үед хэлэхдээ, өнөө Хятад Монгол хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна. БХАТИХ, Монголын Улсын их хуралтай хамтаар хоёр парламентын харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

      Жан Дэжян хэлэхдээ,Хятад Монгол хоёр орны эдийн засаг харилцан нөхвөрлөж, Монголын Улсын их хурал хөрөнгө оруулалтын хуулийг шинээр баталсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хятадын аж ахуйн нэгжүүдийн хувьд маш сайн боломж  болж байна. Монголын Улсын их хурлын хамт хоёр орны парламентын хамтын ажиллагааны меморандумыг сайтар хэрэгжүүлж, олон салбарын хэлхээ холбоо хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж, хууль тогтоох салбарын туршлага солилцоог эрчижүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаанд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд БХАТИХ бэлэн байна гэжээ.

      Алтанхуяг хэлэхдээ, Хятад улстай найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүн чиглэл юм,  хоёр орны нийт салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахыг Монгол улс хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе