|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны үдээс хойно Бээжинд АСЕАН-ны 10 орны эдийн засаг худалдааны сайд нарын төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Ли Кэчян хэлэхдээ, Хятад АСЕАН-ны худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны нөөц асаг их байна. АСЕАН-ны орнуудын эдийн засаг худалдааны сайд нарын төлөөлөгчид Хятадад айлчлан, худалдаа хөрөнгө оруулалтыг танилцуулах арга хэмжээ өрнүүлж байгаа нь Хятад АСЕАН-ны ирэх 10 жил дэх "2+7" хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхэд ашигтай юм. АСЕАН-ны орнуудын зүүн Ази дахь хамтын ажиллагаа болон бүс нутгийн интегралчлалд үзүүлэх гол чухал үүрэг чадавхыг Хятадын тал нааштай дэмжих бөгөөд АСЕАН-ны орнуудтай стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад АСЕАН-ны чөлөөт арилжааны бүсийн байгуулалтыг шат өгсүүлэн, тухайн нутгийн ард түмэнд буян эдлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Таиландын дэд ерөнхий сайд бөгөөд Худалдааны яамны сайд Воонсонпайсан Ли Кечянтай уулзах үеэр хэлэхдээ, АСЕАН-Хятадын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн эрчимжиж, хүмүүсийн харилцаа холбоо ч өдөр ирэх тусам нягтарч байна. АСЕАН- Хятадын чөлөөт арилжааны бүсийн байгуулалтыг шат өгсүүлэхийг АСЕАН-ы орнууд маш дэмжиж байгаа ба Хятад улстай хамтаар мэдээлэл холбооны дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, зүүн Азийн хамтын ажиллагааны ирээдүйд дардан зам нээхэд бэлэн байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |