|
|
||
Шанхайн гадна эргийн барилга бол Шанхай хотын чухал бэлгэ тэмдгийн нэг бөгөөд "олон орны барилгын үзэсгэлэн" гэж алдаршсан юм. Эдгээр барилга Байдү гүүрнээс эхлэн өмнө Жинь Лин зүүн замд хүртэл 1500 метр урт зайг эзэлдэг. Хятадын банкны алдарт давхар байшин, Энх тайван хоолны газар, Гаалийн давхар байшин, Хүйфэн банкны байр зэрэг барилга байгууламж "Алс дорнодын волл-стрийт "-ийн хэв маягийг дахин сэргээсэн. Эдгээр барилга хэдийгээр нэг зохион бүтээгчийн бүтээл биш, мөн нэг ижил цаг үед байгуулаагүй хэдий ч тэдгээр барилгын өнгө будаг хэв маяг нь үндсэндээ ижил, бүхэл цогц, хэлбэр нь гайхмаар зохицолтой. Тэдгээр барилгыг холоос, эсвэл дотроос нь харсан ч хүнд сүрлэг хээнцэр, ихэмсэг сэтгэгдэл төрүүлдэг юм. Энэхүү хуучин барилгууд, хуучин Шанхай хотын зүүд мэт түүхийн хөгжил цэцэглэлийг харуулдаг бөгөөд мөн орчин үеийн шинэ төрхийг үзүүлдэг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |