• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Муссон салхины талаарх олон улсын семинар болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-29 15:57:49

  Дэлхийн Цаг уурын байгууллага болон Аомэний Геофизик, цаг уурын газар хамтаар зохиосон "Муссон салхины талаарх олон улсын 5-р семинар" 10-р сарын 28-31-ний өдрүүдэд Аомэньд зохиогдож байна. Энэ семинарт дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн цаг уурын салбарын 140 гаруй төлөөлөгч оролцож байна.

  Аомэний Цаг уурын газрын дарга Фэн Рүйчуань хэлэхдээ, энэ семинар нь эрдэмтэд муссон салхины талаар судалгаа шинжилгээ, туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх чухал тавцан болж байна. Аомэнь муссон салхины нөлөөг их хүртдэг газар тул энэ семинараар дамжин урьдчилан мэдээлэх явцыг дээшлүүлэхийг хүсэж байна гэв.

  Дэлхийн цаг уурын байгууллага муссон салхины олон улсын семинарыг 4 жил тутамд зохиодог бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний чухал арга хэмжээ юм.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе