• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орны хөдөө аж ахуйн сайд нар уулзав

CRI       (GMT+08:00) 2013-10-30 10:27:35

      БРИКС-ийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын хурал 29-нд Өмнөд Африкийн нийслэл Преторид боллоо. Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк зэрэг таван орны хөдөө аж ахуйн сайд нар дэлхийн цаг уурын дулаарлын хүнсний аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, үүнд хэрхэн хандах талаар зөвшилцлөө.

      Хурлаас хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Таван орон хөдөө аж ахуй, тариалангийн бүс нутгийн салбарт хамтран ажиллаж, хамтын ашиг тусыг гараагаа болгож, нягт зөвшилцөж, өрсөлдөөн сорилтыг зохицуулах арга зам хайна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

      Хятадын Хөдөө аж ахуйн сайд Хань Чан Бинь хурал дээр хэлэхдээ, Хятад улс бол үр тарианы үйлдвэрлэлийн болон хэрэглээний том орон. БРИКС-ийн орнуудтай хамтран ажиллаж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил ба хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах явдлыг урагш ахиулахыг хүсэж байна гэлээ. Цаг уурын өөрчлөлтийн асуудал улс орны хязгаараас давжээ. Цаг уурын өөрчлөлтөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч буй эрсдэлийг БРИКС-ийн орнууд хамтын ажиллагаагаар бууруулж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг ахиулан, дэлхийн хүнсний баталгаат байдлыг хангахад хувь нэмэр оруулахыг тэрбээр уриаллаа.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе