• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Их Түмэн Санаачилга" хөтөлбөрийн 14 дэх Зөвлөлдөх хорооны уулзалт Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2013-10-30 15:44:22

     Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их Түмэн Санаачилга" хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт болов. 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатарт эхэлсэн энэ уулзалтыг нээж МУ-ын Шадар сайд Д. Тэрбишдагва, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч Рената Лок-Дессаллиен нар үг хэлэв.

     Энэхүү чуулга уулзалтад МУ-ын Сангийн дэд сайд С. Пүрэв, БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн газрын дарга Инь Зүнхуа, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг-сү, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павел Королев нар өөр өөрийн орны Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон бөгөөд Инь Зүнхуа, Юн Сунг-сү, Павел Королев нар нээлтийн ёслол дээр үг хэллээ. Мөн БНХАУ, БНСУ-ын Экспорт-Импортын банк, МУ-ын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид уулзалтад оролцов.

     "Их Түмэн Санаачилга" хөтөлбөрийн зорилго нь зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

    "Их Түмэн Санаачилга" хөтөлбөр нь НҮБ-ын тусгай хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгждэг бөгөөд цаашид гишүүн орнуудын хувь оролцоонд үндэслэн бие даасан олон улсын байгууллага болгох талаар"Их Түмэн Санаачилга" –ын гишүүн орнуудын Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцэх болно.

      Энэ чуулга уулзалтаар " Улаанбаатарын тунхаглал"-ыг хэлэлцэж батлах болно.

      Дараагийн Зөвлөлдөх хорооны чуулга уулзалт 2014 онд БНХАУ-д болно. \ Сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе