|
|
||
Тоглолт алга ташилт, уухайгаар дүүрэн, сэтгэл зүрхийг огшоож байлаа. Бээжингийн Багшийн их сургуульд магистрт сурч байгаа оюутан Бямбасүрэн тоглолтын дараа бидэнд ярилцлага өгөхдөө, "Өнөөдрийн тоглолтыг би итали найзтайгаа үзсэн, манай найз надаас "тоглолт маш сайхан байсан гэдгийг монголоор яаж хэлэх вэ?" гэж асуусан. Үнэхээр сэтгэл маш өндөр байна. Дэлхийд танигдсан язгуур урлагийн хамтлагуудын уран бүтээлийг нэг доор сонсоно гэдэг үнэхээр гайхалтай байлаа, маш азтай өдөр гэж хэлж болохоор байна" гэж байлаа.
Тоглолтын үеэр гар утсаар авсан зургаа та бүхэнд толилуулж гайхамшигт тоглолтын алтан хормоос хуваалцаж байна. \Зургийг Сонинчимэг, Дүүрэнжаргал \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |