|
|
||
Монгол улсын хамгийн том сөрөг нам- Монгол Ардын Намын 27 дугаар их хурал 29-нд өндөрлөжээ. Гурван хоног хуралдсаны дараа намын даргад нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодруулсан байна. Санал хураалтаар Ардын Намын дэд дарга асан Миэгомбын Энхболд илт давуугаар тус намын 29 дэх даргаар сонгогдсон байна.
Монгол Ардын Нам Парламентын болон орон нутгийн сонгууль, мөн Ерөнхийлөгчийн сонгуул аль алинд нь ялагдал хүлээсэн хүнд байдалд их хурлаа хийлээ. Хурлаар 26 дугаар их хурлаас хойших ажлаа дүгнэж, сонгуулийн ялагдлын туршлага сургамжаа хэлэлцлээ. Түүнчлэн МАН-ын 2021 он хүртэлх хөгжлийн үүрэг зорилт, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын шинэ удирдагчдыг сонгох зэрэг хөтөлбөр багтсан байна.\М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |