• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ГХ-ны сайд Францад айлчиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-31 11:14:49

        30-ны үдээс хойш, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд албан ёсны анхны айлчлал хийж байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ван И-г Елисейн ордондоо хүлээн авч уулзлаа. Орой нь Ван И Францын Гадаад хэргийн сайд Лаурент Фабиустай уулзаж хэвлэлийн бага хурал хийлээ. Хоёр тал Хятад Франц, Хятад Европын харилцааг гүнзгийрүүлэн урагшлуулах асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна.

        Франц бол Ван И сайдын Европ дахь айлчлалын чухал орон юм. Хятад Францын харилцааны талаар Ван И сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятад Франц улстай найрсаг хамтын ажиллагаагаа эрс баримтлах болно. НҮБ-ын байнгын 5 гишүүн орны хувьд хоёр орны харилцаа нь хоёр орны хүрээнээс хол давсан, стратегийн чухал ач холбогдолтой юм гэлээ.

        Францын Гадаад хэргийн сайд үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр орны хувьд чухал үйл хэрэг болох Франц Хятад дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. 2014 оныг "Франц Хятадын жил" болгохыг хүсэж байна, мөн ч "Хятад Францын жил" юм. Энэ хүрээнд хоёр орон стратегийн түншлэлийн харилцаагаа хэрэгжүүлэн, ирэх жил соёл, боловсрол, технологийн хүрээнд цуврал үйл ажиллагаа явуулах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе