|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 4-нд Нанжинд хэлэхдээ, Тайвань хоолойн хоёр эргийн хятадууд цаг үеийн хөгжлийн хандлага, боломжийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэж, Хятадын үндэстний эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн шинэ байдлыг буй болгох ёстой гэж онцлов.
Тэрээр Нанжинд болсон 2013 Тайвань хоолойн хоёр эргийн бизнесменүүдийн уулзалт дээр дээрх үгийг хэлсэн юм. Юй Жэншэн хэлэхдээ, хоёр эргийнхэн бизнес уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг чармайж байгаа нь эдийн засгийн хамтын хөгжлийн эрэлт шаардлагад нийцэж, хоёр эргийн ард түмэнд тустай юм. Мөн хоёр эргийн харилцааг энхээр хөгжүүлэх эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлж, Хятадын үндэстний эдийн засгийн бодит хүчийг нэмэгдүүлэхэд ашигтай гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн эрчимтэй хандлагатай байгаа ч урагшлах замд мөн сорилт тулгарсаар байна гэжээ.\Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |