|
|
||
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 5-нд Хар мөрөн мужид ажиллах үедээ ирэх жилийн эдийн засгийн байдлын талаар хүмүүстэй санал солилцжээ.
Ли Кэчян хүмүүсийн саналыг сонссоны дараа хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байгаа өнөөгийн байдалд, Хятад улсын эдийн засаг тогтвортой байдлаа хэвээр хадгалсаар ирлээ. Макро түвшинд өнөөгийн тогтвортой байдлыг батлахын зэрэгцээ алс хэтэд ашигтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Засаглалыг цомхотгон, эрхийг төвлөрүүлэхгүй байхыг хичээн, иргэдийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжийн хүчийг дайчилсан. Түүнчлэн макро удирдлагын шинэ арга хэлбэрийг сэдэж, бодлогын тогтвортой чанарыг батлан, зах зээлийн урьдчилсан төсөөллийг үр ашигтай жолоодсон юм. Мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, гэр хорооллын өөрчлөн байгуулалтыг түргэсгэн, үйлчилгээний салбарыг хөгжүүлснээр дотоод эрэлт хэрэглээг нэмэгдүүлж, бүтцийг өөрчлөлтийг сайжруулж чадсан гэв.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |