| |
|
|||||||||
|
||

Филиппиний Иргэний агаарын тээврийн газрын албаны хүн 9-ний үдээс өмнө хэлэхдээ, "Хай Янь" далайн шуурганы улмаас Филиппиний Таклобан хотод хүний амь ихээр эрсдэж шархадсан байна. Одоогийн байдлаар 100 гаруй хүн амиа алдсан гэжээ.

8-ны өдөр дэгдсэн "Хай Янь" далайн шуурганд Филиппиний олон газар нутаг өртсөний дотор Таклобан хот байрлаж байгаа Леите муж хамгийн ноцтой өртсөн байна.

Филиппиний Гамшгийг бууруулах үндэсний комисс 9-ний 06 цагийн үед мэдээлэхдээ, далайн шуурганы улмаас 800 мянган иргэнийг 37 мужийн 812 цэгт нүүлгэн шилжүүлсэн гэжээ. \Навч орчуулав\



![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |