• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хайянь" далайн шуурга Филиппинд гамшиг учрууллаа

CRI       (GMT+08:00) 2013-11-10 15:53:18

      "Хайянь" далайн хар шуурга сүүлийн өдрүүдэд Филиппиний төв нутгаар дайран өнгөрч, хүнд гамшиг учрууллаа. Гамшигт хамгийн ноцтой өртсөн Лейте мужийн цагдаагийн албан хариуцлагатан 10-нд хэлэхдээ, мужийн дарга тал бүрийн тоо бүртгэлд үндэслэж, энэ удаагийн далайн хар шуурганд тухайн нутгийн бараг 10 мянга гаруй хүн эндсэн гэж илэрхийлсэн гэжээ.

      Уг хариуцлагатан хэлснээр, Лейте мужийн дарга 9-ний орой талуудын мэдүүлсэн эндэж бэртсэн тоо бүртгэлийг нэгтгэж, "Хайянь" далайн хар салхинд тухайн нутгаас наанадаж 10 мянган хүн эндсэн гэсэн байна. Филиппиний төв засгийн газрын албан тушаалтан хэлэхдээ, далайн хар салхины хүчтэй давалгааны улмаас далайн эрэг дагуух 1 км бүсийн бүхий л гэр байшин эвдэрч, цунами үүссэнтэй адил болжээ.

      Филиппиний гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний газар мэдэгдэхдээ, гамшгийн бүсийн холбооны хэрэгсэл тасалдсан зэргээс шалтгаалж, гамшгийн байдлын талаар бүх талын мэдээллийг цаг даруй авахад хүндрэлтэй байна. Цаашид олон газруудаас мэдүүлэх эндсэн хүний тоо болон эдийн засгийн гарз хохирол нэмэгдэж болзошгүй гэжээ.

      Энэ оны 30 дахь далайн хар салхи "Хайянь" 8-ны өглөө Филиппиний төв нутгийн Самар мужаар эх газарт гарсан нь энэ оны хамгийн хүчтэй далайн шуурга боллоо. Далайн хар салхи зүүнээс баруун тийш Филиппиний төв нутгаар дайран өнгөрч, 9-ний үдээс хойно Филиппинээс хөдөлж 10-нд Вьетнамын өмнөд, умарт нутагт нөлөөлж эхэллээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе