|
|
||
11-р сарын 10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Ли Юнтэй уулзав.
Ши Жиньпин уг байгууллагын хөгжиж буй оронд тусалж аж үйлдвэрийн хөгжлийг биелүүлж байгааг нааштай үнэлэв. Тэрээр хэлэхдээ, 30 гаруй жилийн турш хоёр тал үр ашигтай хамтран ажиллаж, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого, ялангуяа аж үйлдвэрийн хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулав. Хятад улс өнөө шинэ хэлбэрийн үйлдвэржилтийг түлхүү ахиулж, олон улсын аж үйлдвэрийн хөгжлийн орчин үеийн үзэл баримтлалыг суралцан, уг байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Саяхан уг байгууллагатай хамтран зохион байгуулсан ногоон үйлдвэрийн их хурал бүрэн амжилтад хүрч, цаашид улам үр дүнтэй ажиллахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад улс олон улсын хөгжлийн үйлсийг хэлбэрэлтгүй дэмждэг. Өмнө өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд уг байгууллагатай хамтаар бусад хөгжиж буй оронд туслан, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг урагшлуулахад бэлэн байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |