• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Орос Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нарын 12-р уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-11 10:19:27

      11-р сарын 10-нд, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергеи Лавров, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Хуршид нар хамтаар Шинэ Делид Хятад Орос Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нарын 12-р уулзалтад оролцов.

      Уулзалтын үеэр Ван И тэмдэглэхдээ, Хятад ОХУ Энэтхэг гурван орон стратеги болон их талаас үүсэн, гурван орны хамтын ажиллагааг ахиулж, гурван их чиглэлийг чухалчлах хэрэгтэй. Нэгд, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нөгөө талаа өрсөлдөгч биш харин стратегийн хамтын ажиллагааны жинхэнэ түншээр үзэх хэрэгтэй. Хоёрт, олон улсын том үйл хэргийг зохицуулж, өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ олон улсын харилцааны ардчилал болон дэлхийн олон туйлт хөгжлийг ахиулж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаална. Гуравт, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон Ази Европын эх газрын том гүүрийг байгуулж, гурван том орны чухал үүргийг гүйцэд бадруулна.

      Оюуны сан, аж үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуй, гамшгаас аврах болон эм эмнэлэг эрүүл хамгаалал зэрэг таван том салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан дээд техник, хүрээлэн буй орчныг хамгаалах, эрчим хүч, харилцан саадгүй нэвтрэх, интернет сүлжээний аюулгүй байдал зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааны нөөц хүчийг гүйцэд ашиглаж, гурван талын хуралдаан, хэвлэл болон нийгэм соёлын солилцоог өрнүүлж, мөн гурван орны залуучуудын солилцооны оны ажиллагаа зэргийг зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.

      Гурван орны Гадаад харилцааны сайд нар хамтаар анхаарч байгаа улс орон болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, НҮБ, Их хорийн бүлэг, БРИКС, Ази Европын хуралдаан, ШХАБ зэрэг олон талт чухал механизмын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж санал нэгтэй зөвшөөрөв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе