• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Варшавын цаг уурын өөрчлөлтийн бага хурал эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-11 11:08:38

      11-нд "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бүдүүвч конвенц"-ын талуудын 19-р бага хурал буюу "Киотогийн протокол"-ын талуудын 9-р бага хурал Польшын нийслэл Варшавт нээгдлээ.

      Эх сурвалжид мэдээлснээр, "Киотогийн протокол"-ын эхний амлалтын хугацаа 2012 оны эцэст дуусаж, 2013-2020 он бол "Киотогийн протокол"-ын 2 дахь амлалтын хугацаа болох юм. Варшавын хэлэлцээ бол "Киотогийн протокол"-ын 2 дахь амлалтын хугацаа эхэлснээс хойших талуудын эхний бага хурал болох юм, 2 дахь амлалтын хугацааны бохир хийн гаргалтыг багасгах бодитой үзүүлэлт, мөн 2 дахь амлалтын хугацаанд олон орон бохир хийн гаргалтыг хэчнээн багасгах зэрэг бол Варшавын бага хурлын хэлэлцэх гол сэдэв болох юм.

      Нөгөө нэг хэлэлцэх гол сэдэв бол хөрөнгө мөнгө болон техникийн асуудал болох юм. 2012 оны Дохагийн бага хурлаар тохиролцсон нийтлэг ойлголт бол 2013-2015 оны хооронд, хөгжингүй орнууд ойрын хугацаанд 30 тэрбум ам доллароос бага бус хөрөнгө мөнгө гаргаж, "ногоон цаг уурын санг" байгуулж, хэрэгжүүлэх явдал юм. Варшавын бага хурал дээр, хөгжингүй орнууд товлосон хугацаандаа хөрөнгө мөнгөний амлалтаа гүйцээж чадах эсэх нь хойшдын хэлэлцээ нэн их амжилтад хүрч чадах эсэхийг шийдэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе