• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжоугийн Хэн Да баг Азийн хөл бөмбөгийн клубуудын аварга боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-11 09:54:14

     11-р сарын 9-ний орой 2013 оны Азийн клубуудын аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд Хятадын Гуанжоугийн Хэн да баг 1:1-ын харьцаагаар БНСУ-ын Сөүл ФС багтай хайнцаж, 3:3-ын нийлбэр дүн, зочлогч багийн хаалганд илүү бөмбөг оруулснаараа Азийн клубуудын нэгдсэн тэмцээний аварга боллоо. Энэ тэмцээний улиралд Хэн Да багт Италийн нэрт дасгалжуулагч Марселло Липпи дасгалжуулагчаар ажиллаж, Хятадын Супер Лигийн тэмцээний аварга болон Азийн клубуудын аваргын нэгдсэн тэмцээний хошой аварга боллоо. Ирэх сард Хэн Да баг Ази тивийг төлөөлж Мароккод болох дэлхийн клубуудын аваргын цомын тэмцээнд Европ Америкийн хүчирхэг багуудтай өрсөлдөх болно. Хэн да баг аварга болсны дараа угаасаа "Шөнө болдоггүй хот" гэгддэг Гуанжоуд хөл бөмбөгийн хорхойтнууд хөгжөөн дэмжигчид шөнөжин баярлан тэмдэглэсэн байна. /Баатар орчуулав/

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе