• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүй байдлын хамгаалалтын тухай Сөүлийн 2 дахь яриа хэлцэл болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-12 16:21:32

       Аюулгүй байдлын хамгаалалтын тухай Сөүлийн 2 дахь яриа хэлцэл 12-нд албан ёсоор эхэллээ. Энэ хэлцэлд Америк, Англи, Хятад, Япон, Орос зэрэг 21 орон болон НҮБ, НАТО, Европын холбоо зэрэг олон улсын 3 байгууллагын төлөөлөгчид оролцож, өөр өөрсдийн улс орны аюулгүй байдал болон үндэсний батлан хамгаалах бодлогоо танилцуулсны зэрэгцээ, Солонгосын хойг, тэрчлэн Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдлын бодлого болон стратегийг хэлэлцэж байна.

       БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе нээлтийн ёслол дээр тэмдэглэхдээ, БНСУ-ын Засгийн газрын хөгжүүлж байгаа Солонгосын хойгийн итгэлцлийн үйл явц болон Зүүн хойд Азийн энхийн үзэл баримтлал нь өнөөгийн аюулгүй байдлын асуудлыг зохицуулж чадахаар барахгүй, Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван болон аюулгүй байдалд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэжээ.

       Хуралд оролцогчид хоёр хоногийн хугацаанд, "Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хамгаалалтын хамтын ажиллагааг ахиулах шинэ эрэл" гэсэн сэдвийн хүрээнд 5 удаа яриа хэлцэл зохиох юм, тухайлбал нэгд, Зүүн хойд Азийн энх тайванч хамтын ажиллагаа болон Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдлын хамгаалалтын ерөнхий төлөв байдал. Хоёрт, олон улсын түгээн дэлгэрүүлэхгүй байх болон Ази-Номхон далайн орнуудын үүрэг. Гуравт, Үндэсний интернет сүлжээ болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах цэрэг армийн үүрэг. Дөрөвт, интернет сүлжээний аюулгүй байдлын хамгаалалт дахь олон улсын хөгжлийн чиг хандлага. Тавд, батлан хамгаалалтын төсвийн хязгаарлалт бүхий төлөвлөгөө зэрэг болно.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе