• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"11.11" Хятадын онлайн худалдан авалтын өдрөөр цахим дэлгүүрүүд 35 триллион юаний борлуулалт хийлээ

CRI       (GMT+08:00) 2013-11-13 16:49:48

      Жил бүрийн 11 сарын 11-ний өдөр дэлхийн улс орнуудын хувьд янз бүрийн тэмдэглэлт өдөр тохиодог байна. Тухайлбал, энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн дууссан учраас Япон, Америк, Англи, Франц зэрэг улс орнууд дайнд амь үргэдэгсдэд хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдыг дурсах өдөр болгон тэмдэглэдэг. Тайваньд энэ өдрийг "Ихэрүүдийн баяр", Гонгконгт "Эхнэр нөхрийн баяр" гэж тэмдэглэдэг бол Солонгост "Гоонь эрчүүдийн баяр" хэмээн тэмдэглэдэг. Гоонь эрчүүдийн баярыг сүүлийн хэдэн жил Хятад болон Зүүн өмнөд азийн орнуудад өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм. Хятад улсын хувьд хоёр 11 давхцсан энэ баярыг синглчүүд буюу ганц бие хүмүүсийн баяр гэж нэрлэж байгаа ч гэсэн сүүлийн гурван жил энэ баяраар онлайн дэлгүүрүүд санаанд оромгүй супер хямдралуудыг зарлах болсон учраас энэ өдрийг "Онлайн худалдан авалтын баяр" гэдгээр нь хүмүүс илүү мэддэг болсон юм.

     Энэ жилийн "Онлайн худалдааны баяр" 11 сарын 11 буюу өнгөрсөн даваа гарагт боллоо. Худалдан авагчид урд өдрийнх нь шөнө дундыг хүлээн, 12 цаг болонгуут онлайн дэлгүүрүүдээр хэсэж, лангууны үнээс хэд дахин хямд үнээр өөрийн хүссэн бараа таваараа захиалан авч эхэлсэн юм. Ингээд энэ оны хувьд 11 сарын 11-нд нийт 35 триллион юаньтай тэнцэх хэмжээний онлайн худалдааг хийж, дээд амжилт тогтоолоо.

     24-хөн цагийн дотор 35 триллион юаний борлуулалт хийнэ гэдэг бол асар том тоо, асар том амжилт юм. Тэгэхлээр онлайн худалдаанд гар утасны борлуулалт хамгийн өндөр байсан. Тодруулбал, энэ өдөр гар утасны борлуулалтаас 5,3 тэрбум юаний орлого олсон мэдээ байна. Мөн 17 интернет дэлгүүрийн орлого энэ өдөр 100 сая юаниас хол давсан юм.

     Тухайлбал, Алибаба дэлгүүр 11-ний үйл ажиллагаагаа зарлаад эхний 55 секунтэд 100 сая юаний борлуулалт хийсэн байна. 6 дахь минутанд борлуулалтын хэмжээ 1 тэрбум, 6 цагийн дараа 10 тэрбум давсан байна. Ингээд бүхэл өдрийн турш нийт 35 тэрбум гаруй юаний онлайн борлуулалт амжилттай хийжээ. / Орчуулсан: Э.Эрдэнэсувд /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе