• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Йемений ерөнхийлөгч Авдул Хадитай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-14 21:15:20

      Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 14-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Йемений ерөнхийлөгч Авдул Хадитай уулзсан байна.

  Ли Кэчян хэлэхдээ, Йемен бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Арабын орны нэг юм. 13-нд дарга Ши Жиньпин ерөнхийлөгч таньтай баялаг үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Хоёр орон улс төрийн талаар дээд хэмжээнд харилцан итгэлцэн, харилцан хүндэтгэж, хоёр орны харилцаа урт хугацаанд эрүүл саруул хөгжсөөр ирлээ. Йемений тогтвортой хөгжлөө хамгаалан, улс төрийн шилжилтийн үйл явцаа чармайн ахиулж байгааг Хятад улс үргэлжлэн дэмжиж, Йементэй хамтаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

  Хади хэлэхдээ, Йемений ард түмэн Хятадын ард түмэнтэй гүн зузаан найрамдалтай. Хятад улс урт хугацаанд бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, Йемений эдийн засгийн хөгжлийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Үүнд Йемений тал баярлаж байгаа бөгөөд Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд хамтаар чармайхад бэлэн байна гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе