• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын Батлан хамгаалалтын аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болж байна

CRI       (GMT+08:00) 2013-11-14 09:43:36

      Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуаньжүн Хятад, Монголын Батлан хамгаалалтын аюулгүй байдлын 7-дахь зөвлөлдөх уулзалтад оролцохоор 11-р сарын 13-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Тэрээр 14-ний өдөр болох энэ зөвлөлдөх уулзалтад оролцох бөгөөд МУ-ын Батлан хамгаалахын сайд Бат-эрдэнэ, Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Бямбажав нарт тус тус бараалхаж, Монголын Батлан хамгаалахын их сургууль, Хятадын тусламжаар байгуулсан "Монгол, Хятадын энхийг дэмжин сахиулах төв" зэрэг газартай танилцах юм.

     Ван Гуаньжүнг Улаанбаатарт хүрэлцэн ирэх үед МУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д. Ариунболд нисэх онгоцны буудалд угтан авсан байна. \ Сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе