• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-15 20:17:45

    Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Бээжинд Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Жаков Левтэй уулзав.

    Ши Жиньпин хэлэхдээ, саяхан өндөрлөсөн ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурал нь өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх тухай ерөнхий байршуулалт хийсэн, Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх нь Хятадын хөгжил дэвшилд шинэ хүчин сэлбэх төдийгүй дэлхий ба Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаанд завшаан боломж хангана гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс өөрчлөлтийг эрчтэй гүнзгийрүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулна. Америк бүтцийн чанартай зохицуулалт хийж, санхүүгийн тогтвортой механизмыг байгуулан, эдийн засгийн сэргэлтийг баталгаажуулахыг Хятад улс хүсэж байна. Хоёр тал өөрчлөлт зохицуулалтыг гүнзгийрүүлэх явцад хөрөнгө оруулалтын хэлэлцээрээр дамжуулж, ашиг сонирхлын нэгдлийг өргөжүүлэн, хамтын ажиллагааны шинэ боломжийг буй болгох ёстой. Олон улс ба бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, уужуу багтаамжтай байр сууриар бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулан, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулах ёстой гэжээ.

    Жаков Лев ерөнхийлөгч Обамагийн мэндчилгээг дарга Ши Жиньпинд дамжуулж, ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурлын амжилттай болсонд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Америк мөн дотоодын өөрчлөлтийг хийж байна, Хятадын талтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдаа эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Хятад улстай хамтаар дэлхий ба бүс нутгийн төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахад Америк бэлэн байна гэжээ. \Урьхан\  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе