|
|
||
МУ-ын Батлан хамгаалахын сайд Бат- Эрдэнэ 14-ний өдөр Төрийн ордонд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генеран Ван Гуаньжүнтэй уулзав.
Бат-Эрдэнэ хэлэхдээ, Монгол, Хятад хоёр орон бол найрсаг хөршүүд, энэ онд хоёр орны удирдагчид олонтаа уулзаж, түүхийн шинэ үеийн хоёр орон хоёр армийн харилцааны хөгжлийн зүг чигийг тодорхойлов. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх явдлыг Монголын тал гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгож, хоёр орон хоёр армийн бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд ач тус хүртээхэд Монголын тал бэлэн байна гэжээ.
Монгол Улс бол Хятадын сайн хөрш, сайн түнш юм, хоёр орон хоёр армийн харилцааг цаашид хөгжүүлэх явдлыг Хятадын тал чухалчлан үзэж, Монголын талтай хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг мөрдөн хэрэгжүүлж, түүхийн шинэ гараанаас стратегийн ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орон хоёр армийн харилцааг байнга шинэ төвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ван Гуаньжүн МУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Болдбаатрын урилгаар Монгол Улсад айлчилж, хоёр орны Батлан хамгаалах яамны Батлан хамгаалалтын 7-дахь зөвлөлдөх уулзалтад оролцсон юм. 14-ний өдөр болсон энэ зөвлөлдөх уулзалтыг Ван Гуаньжүн, Болдбаатар нар хамтаар даргалж, хоёр тал илэн далангүй, найрсаг, ажил хэрэгч байдалд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр армийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Өнөөгийн дэлхий ертөнц гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөгдөж байгаа, Хятад Монгол хоёр тал найрсаг хөрш, харилцан итгэлцсэн стратегийн түнш болсны хувьд бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв.
Айлчлалын үеэр Ван Гуаньжүн мөн МЗХ-ний Жанжин штабын дарга Бямбажавд бараалхаж, МУ-ын БХИС, МЗХ-ний Сургуулийн нэгдсэн төв зэрэг байгууллага нэгжтэй танилцав. \ Сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |