|
|
||
Румыны ерөнхий сайд, Узбекистаны ерөнхий сайдын урилгаар, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 25-29-ний өдрүүдэд, Румынд болох Хятад -Төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтад оролцох бөгөөд Румынд албан ёсны айлчлал хийнэ, түүнчлэн Узбекистанд болох ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12-р хуралд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 18-нд мэдэгдсэн байна.
Чин Ган хэлэхдээ, Хятад -Төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтад оролцох үеэр, Ли Кэчян Хятад -Төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг ахиулах тухай арга бодлогыг тодорхойлох бөгөөд төв зүүн Европын 16 орны удирдагчидтай Хятад -Төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцох бөгөөд Хятад -Төв зүүн Европын орнуудын удирдах хүмүүстэй тус тус уулзалт хийх болно. Румынд айлчлах үеэр, Ли Кэчян Румыны удирдах хүмүүстэй уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны салбарын төсөл төлөвлөгөөг хамтаар хийж, Хятад Румыны харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг ахиулах болно гэжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12-р хуралд оролцох үеэр, Ли Кэчян Хятадын ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах бодлогыг танилцуулж, хуралд оролцож байгаа орнуудын удирдах хүмүүстэй санал бодлоо солилцох болно гэж Чин Ган хэлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |