• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Татарстанд онгоц сүйрч 50 хүн энджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-18 11:19:07

       Москвагийн цагаар 17-ны 19 цаг 25 минутын үед Москва-Казань чиглэлд нисэж явсан Боинг-737 нисэх онгоц Татарстаны нийслэл Казань хотын олон улсын онгоцны буудалд газардах үедээ осолдож, зорчигчид болон онгоцны багийн ажилтан нийт 50 хүн энджээ. 18-наас эндэгчдийн шарилыг танин тодорхойлж эхэлжээ.

       Татарстаны Онц байдлын яамны хэлж байгаагаар, онгоц хоёрдох удаа газардах үедээ толгой хэсгээрээ газарт мөргөснөөс, шатахууны сав нь дэлбэрч, гал гарчээ. Онгоцон дээр 44 зорчигч, нисэх багийн 6 ажилтан байлаа. Оросын талын гаргасан нэрсийн жагсаалтаас үзэхэд Хятадын иргэн байгаагүй. Татарстаны Ерөнхийлөгчийн хүү уг ослоор амь эрсэджээ.

       ОХУ-ын Онц байдлын яам болон бусад холбогдох байгууллагын ажлын хэсгийн хийсэн анхны дүгнэлтээр уг осол цаг агаарын байдал, техникийн эвдрэл, багийн алдааны аль нэгээс болсон гэж таамаглаж байна. Ерөнхийлөгч Путин ерөнхий сайд Медведев нар амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гашуудал илэрхийлсэн байна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе