• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Билл Клинтонтой уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-18 15:53:19

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин  АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтонтой 18-ны өдөр Бээжинд уулзжээ.

  Билл Клинтон АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа Хятад-Америкийн харилцааны хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байсны зэрэгцээ албан тушаалаа орхисны дараа ч ядууг тэтгэх, буяны үйлс, эрүүл мэнд, өвчин тахлаас сэргийлэх, тэр тусмаа ДОХ-оос сэргийлэх салбарт Хятад улстай нааштай хамтран ажилласаар ирснийг Ши Жиньпин сайшаажээ. Тэрээр хэлэхдээ, Хятад-Америкийн харилцааны хөгжил нь олон бэрхшээлийг даван туулж, өнөө зөв чиглэлээр хөгжиж, баялаг амжилт олж байна. Эрхэм ноён Билл Клинтон болон таны байгуулсан сан үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэж, олон хүмүүсийг Хятад-Америкийн найрсаг харилцааны үйлсэд оролцуулахыг хүсэж байна гэв.

  Билл Клинтон хэлэхдээ, Америк, Хятад хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, даяарчилсан төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, хоёр ард түмэнд сайн сайхан ирээдүйн амьдралыг олгох ёстой гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе