• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, БНСУ-ын хүмүүнлэгийн солилцооны хурал Сөүлд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-19 16:32:41

    11-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны орлогч сайд Лю Жэньминь болон БНСУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Ким Киун хён нар хоёр талын төлөөлөгчдийг даргалан Сөүл хотод хоёр орны хүмүүнлэгийн солилцооны нэгдсэн комиссын анхны хурлыг хуралдууллаа.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Хын хэ энэ оны 6-р сард Хятад улсад айлчлах үеэр Хятад, БНСУ-ын хүмүүнлэгийн солилцооны нэгдсэн комисс байгуулах асуудлаар хоёр орны тэргүүн чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд үүнийг "Хятад, БНСУ-ын ирээдүйн хамтарсан мэдэгдэл" болон "Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны үйл ажиллагааны хөтөлбөр"-т хамруулсан юм. Дээрх хурал нь хоёр орны тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ болж байна.

    Хятад улсаас ГХЯ, Боловсролын яам, Аялал жуулчлалын газар, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллага нэгжээс бүрэлдсэн төлөөлөгчдийг томилсон юм. Тэд БНСУ-ын төлөөлөгчидтэй хоёр орны хүмүүнлэгийн солилцооны салбар дахь хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөгөө тэрчлэн нэгдсэн комиссын ажлын байршуулалт, хурлын механизм зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон юм.

    Хурлын үеэр, хоёр тал ирэх жилийн хоёр орны хүмүүнлэгийн солилцооны төлөвлөгөөг боловсруулсны зэрэгцээ хоёрдугаар хурлыг 2014 оны сүүлийн хагас жилд Хятад улсад хийхээр тохиролцжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе