|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 21-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Европын зөвлөлийн тэргүүн Херман Ромпай, Европын комиссын дарга Мануэл Барросогийн хамт сурвалжлагчидтай уулзаж, Хятад, Европын удирдагчдын 16 дахь уулзалтын үр дүнг танилцууллаа.
Хятад, Европын удирдагчдын нийтэлсэн уулзалтын үр дүнд тэмдэглэснээр: нэгд, "Хятад, Европын хамтын ажиллагааны 2020 он хүртэлх стратегийн төлөвлөлт"-ийг нийтэлж, энэхүү төлөвлөлт нь урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээг хамарчээ. Хоёрт, Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээг эхлүүлснийг албан ёсоор зарлав. Гуравт, чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн талаар идэвхтэй хайн судалж, 2020 онд гэхэд худалдааны хэмжээг 1 триллион ам.долларт хүргэхээр чармайна. Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлэхийг эрчимжүүлэх тухай зөвшилцөж, хамтын бодлого яриа хэлцлээ нэмэгдүүлнэ. Тавд, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээрх ойлголцол ба зөвшилцлөө нэмэгдүүлнэ гэсэн байна.
Хоёр талын харилцааны "зүглүүр"-ийг хоёр тал ямагт сайтар атгаж, Хятад, Европын бүх талын стратегийн харилцаа урт удаан, эрүүл саруулаар урагш хөгжихийг урагшлуулахыг хүсэж байна гэж Ли Кэчян илэрхийлэв.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |