• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын авто замын тээврийг дөхөмчлөх хэлэлцээг батлах төлөвтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-21 15:57:08

      Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Узбекистанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12 дахь уулзалтад оролцоно. Хятадын ГХЯ 20-нд мэдэгдэхдээ, энэ уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хоорондын олон улсын авто замын тээвэрлэлтийг дөхөмчлөх хэлэлцээг баталж магадгүй бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хөгжил боломж, мөн хамтаар "Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөн" зэрэг террорист хүчинд цохилт өгөх талаар ярилцах юм гэжээ.

      Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаад нэгэнт 12 жил болж, ерөнхий сайд нарын оны уулзалт дээд уулзалтын хамтын ойлголтыг бий болгон, гишүүн орнуудын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг гол үүрэг хариуцлагаа болгодог бөгөөд энэ удаа ч мөн адил юм. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Чэн Гүөпин танилцуулж хэлэхдээ, Энэ нь Ли Кэчян ерөнхий сайд анх удаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий сайд нарын уулзалтад оролцож байгаа юм, тэрээр бусад гишүүн орнуудын ерөнхий сайд нартай хамтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын өнгөрсөн нэг жилийн олон салбар дахь хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, Бишкек дээд уулзалтын үеийн хамтын ойлголцлоо биелүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чухал алхмуудыг хэлэлцэх болно гэжээ. Энэ уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хоорондын олон улсын авто замын тээвэрлэлтийг дөхөм хялбар болгох хэлэлцээг баталж магадгүй байна гэжээ.

      Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд энэ байгууллагын хүрээнд тогтвортой байдлыг хамтаар бий болгон, хамтын ажиллагаагаар хөгжлөө батлахыг хүсэж байгаа юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага өнөөдөр хөгжлийн зангилаа үедээ байна гэжээ. Чэн Гүөпин хэлэхдээ, Ли Кэчян ерөнхий сайд уулзалтын үеэр хийх яриандаа гишүүн орнуудын анхаарч байгаа асуудал болон хэрэгцээнд үндэслэн дагуулах чанартай, урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг бий болгох санаачлагыг дэвшүүлнэ. Чэн Гүөпин мөн хэлэхдээ, Уг хэлэлцээ бол энэ удаагийн ерөнхий сайд нарын уулзалтаар батлах чухал баримт бичиг болох юм. 9 жилийн хэлэлцээний дүнд өнөөдөр гишүүн орнууд өөрийн бүс нутаг дахь замаа чөлөөтэй болгох талд хамтын ойлголтод хүрсэн байна. Хэлэлцээний дагуу 2017 онд бүх гишүүн орнууд дотоодын холбогдох авто замыг бусад гишүүн орнуудад нээлттэй болгох юм гэжээ.

      Тэрээр мөн хэлэхдээ, хэлэлцээ батлагдахад хүрвэл Хятадын Лянь Юн боомтоос Оросын Санкт Петербург хүрэх Европ Азийг холбосон зам тээврийг нээхэд боломж бүрдүүлэх бөгөөд бүх гишүүн орнуудын хүн, соёлын харилцааг ч улам хөгжүүлэн, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдлоо өгнө гэв.

      10-р сарын 20-ны өдөр Бээжин хотын Тянь Ань Мэнь талбайд хүчирхийллийн хэрэг гарчээ. Энэ хэргийн цаана Хятадын Шиньжяны террорист хүчин нуугдаж байгаа юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын терроризмыг эсэргүүцэх хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх талд Хятадын тал анхаарал тавьж байна. Чэн Гүөпин хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага терроризмыг эсэргүүцэх ажлыг эрчимжүүлэх талд хамтын байр суурьтай байгаа юм. Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр том жижиг бүх уулзалтаар энэ асуудлын хүрээнд яриа өрнүүлэх нь яриангүй юм, Хятадын тал ч энэ салбар дахь хамтын ажиллагааны талаар санал дэвшүүлнэ гэжээ.

      Аюулгүйн хамтын ажиллагааны талд 2014 онд НАТО-ын холбоот цэрэг Афганистанаас цэргээ татаж, Афганистаны цаашдын аюулгүйн байдал олон талын анхаарлыг татаж байна. Энэ шинэ байдал нь Төв Азийн аюулгүйн байдалд ямар үр нөлөө үзүүлэх тухайд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага анхаарч байгаа юм. Тэрээр мөн хэлэхдээ, цаашид Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чухал үүрэг болох юм гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе