• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энх тайвны эмнэлгийн онгоц Филиппинийг зорино

CRI       (GMT+08:00) 2013-11-21 11:11:02

     Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей 20-нд хэлэхдээ, Хятадын тэнгисийн армийн Энх тайвны эмнэлгийн онгоц Филиппиний гамшгийн бүсэд аврах ажиллагаа явуулахаар 21-ны өдөр мордоно гэжээ.

      Хун Лей хэлэхдээ, Хятадын тал авран туслах зориг санаанд үндэслэн Филиппиний талтай зохицуулалт, тодотгол хийж, аврах багийг Филиппиний гамшгийн бүсэд томилон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж, Хятадын ард түмэн болон Филиппиний ард түмэн хоорондын найрсаг сэтгэлийг харуулна гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар 51 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг томилохоор боллоо. Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн томилсон олон улсын аврах баг хоёр хэсэгт хуваагдан хөдөлнө. Хятадын талын тэнгисийн армийн Энх тайвны эмнэлгийн онгоц Филиппиний гамшгийн бүсэд хүрэх болно гэжээ.

       Түүнчлэн Хятадын Сүн Чинлин сан 19-ний өдөр мэдэгдэхдээ, Филиппиний гамшгийн бүсэд 3 сая 200 мянган юанийн үнэ бүхий 200 иж бүрэн зөөврийн модон байшин хандивлана гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе