Хятад- төв зүүн Европын хамтын ажиллагаа нь хоёр талын өсөлтийн чиг болно
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2013-11-22 18:29:15
25-27-ны өдрүүдэд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Румынд болох Хятад- төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалд оролцох бөгөөд Румынд албан ёсны айлчлал хийнэ. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Сун Тао 22-ны өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, хоёр талын хамтын ажиллагаа бол Хятад Европын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн ахиулах шинэ арга барил юм. Удалгүй болох Хятад- төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалд нь хоёр талын хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх төдийгүй, иймэрхүү хамтын ажиллагаа нь хоёр талын хамтын ажиллагааны өсөлтийн чиг болох юм гэжээ.
Хятадын шинэ ээлжийн засгийн газрын ерөнхий сайд болсны хувьд, энэ нь Ли Кэчян анх удаагаа Хятад- төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалд оролцож байгаа бөгөөд төв зүүн Европын орнуудад айлчлах болно, мөн ч Хятад Европын удирдагчдын 16 дахь уулзалтаас хойших Хятадын талын Европтой хийж буй бас нэг удааны чухал дипломат арга хэмжээ болно. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр талын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэж Сун Тао хэлсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл