• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Румынд айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-22 18:39:35

      Румыны ерөнхий сайдын урилгаар, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 25-27-ны өдрүүдэд Румынд болох Хятад- төв зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалд оролцох бөгөөд Румынд албан ёсны айлчлал хийнэ. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Сүн Тао 22-ны өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь Хятад Румыны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, нааштай ахицад хүргэх болно гэжээ.

      Энэ удаагийн айлчлал нь Ли Кэчян ерөнхий сайд болсноос хойш анх удаагаа төв зүүн Европын орнуудад айлчлал хийх болно. Энэ нь Хятад Румыны харилцаа, Хятад- төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа болон Хятад Европын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм гэж Сүн Тао онцолжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе