
Хятад Европын удирдагчдын 16-р уулзалт 11-р сарын 20-21-ний өдрүүдэд Бээжинд боллоо. Хурлаас "Хятад Европын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн төлөвлөгөө"-г гаргажээ. Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Сүн Тао 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө бол аугаа том, ажил хэрэгч стратеги төлөвлөгөө юм гэжээ.
Сүн Тао хэлэхдээ, Хятад улс Европтой хамтран хоёр талын удирдагчдын байгуулсан нийтлэг ойлголтыг бодитой хэрэгжүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Европын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг ирэх 10 жилийн хугацаанд шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэжээ. \Хуар\