|
|
||
22-ны өдөр ОХУ-ын Санкт Петербургт "Хятадын аялал жуулчлалын жил" хаалтын арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээнд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ОХУ-ны ерөнхий сайд Медведев нар баярын цахилгаан илгээж, Хятад, ОХУ-ын " Аялал жуулчлалын жил" амжилттай өндөрлөж байгаад баяр хүргэжээ.
2012 он болон 2013 онд хоёр орны удирдагчдын хэлэлцэн тогтсон ёсоор харилцан аялал жуулчлалын жилийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ жил ОХУ-д болсон "Хятадын аялал жуулчлалын жил"-ийн тойронд хоёр орны холбогдох салбарууд нийт 400 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, өөрийн аялал жуулчлалын эх баялгаа харилцан танилцуулж, хоёр орны ард түмийн ойлголцлыг гүнзгийрүүлж чадсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баярын захиандаа, харилцан аялал жуулчлалын жил гэх арга хэмжээг явуулж байгаа нь хоёр орны урт хугацааны нөхөрлөлийг эрчимжүүлэн, хоёр оны харилцааны цаашдын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх болно гэжээ.
Хоёр орны удирдагчдын хэлэлцээний дагуу аялал жуулчлалын жилийн дараа буюу 2014, 2015 онд хоёр улс тус тус залуучуудын солилцоог голлосон арга хэмжээг зохион байгуулах болно.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |